
ОХУ-д орогнож байгаа тагнуулч Эдвард Сноудений эцэг өнөөдөр хүүтэйгээ уулзахаар Москвад иржээ. Тэрбээр "Би хүүгээ Орост ирснээс нь хойш шууд харилцаж чадаагүй. Би түүнийг АНУ-д эргэж ирнэ гэж бодохгүй байгаа. Тэр бол насанд хүрсэн хүн. Харин хүүг минь хамгаалж байгаа ОХУ-д баярлалаа. Түүнийг АНУ хэзээ ч үнэн зөвөөр шүүхгүй" хэмээн ярьжээ. Сноуден өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж магадгүй талаар өмгөөлөгч нь ярьжээ.
Эдвард Сноуден АНУ-ын Тагнуулын төв газар ажиллаж байгаад зарим нууцын зэрэглэлтэй мэдээллийг олон нийтэд ил болгосон юм. Тэрбээр 8-р сарын нэгний өдөр ОХУ-ын онгоцны буудал дээр ирж, тэндээ сар гаруйн хугацаанд байсан. Энэ хооронд дэлхийн олон орноос орогнол хүссэн ч ганцхан ОХУ амьдрах эрх олгохыг зөвшөөрсөн юм. Энэ нь АНУ, ОХУ-ын харилцааг муутгаад авсан билээ.