
АНУ-ын Флорида мужид хоёр настай хүүхэд өөрийгөө буудсан хэрэг гарчээ. Хоёр настай Майкл Гарсиа хүү унтлагын өрөөнд орхисон байсан ээжийнхээ калибр-45 буугаар өөрийгөө буудаж гэмтээсэн байна. Аз болоход сум нэг хөлд нь тусч, амь насанд нь аюул учраагүй аж. Хүүгийн эцэг, эх буун дуу гарах үед гэртээ байсан бөгөөд яаралтай түргэн тусламж дууджээ. Цагдаагийнхан энэ хэргийг санаандгүй осол болсон гэж дүгнэжээ. Гэсэн ч хоёрхон настай хүү калибр бууны гохыг яаж дарсан нь сонин байна гэж тус мужийн цагдаагийн дарга ярьсан байна.
Энэ жилийн эхээр дөрвөн настай хүү өвөөгийнхөө буугаар эгчийгээ буудсан санамсаргүй хэрэг мөн гарсан юм. Тиймээс биедээ буу авч явахыг зөвшөөрдөг АНУ иргэддээ анхаарал, болгоомжтой хандахыг сэрэмжлүүлсээр байна.