
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Засгийн газрын санхүүжилт зогссонтой холбоотойгоор Бүгд найрамдах намын гишүүдийн өнөөдөр уулзалтанд урилаа. Тэрбээр ирэх жилийн төсвийг баталж чадахгүй байгаагийн гол буруутан нь бүгд найрамдахчууд хэмээн мэдэгдээд байсан юм. Гэсэн ч тэрбээр улсын Ерөнхийлөгчийн хувьд төрийн үйл ажиллагааг гацаанаас гаргахын тулд ийнхүү эхэлж алхам хийж байгаа аж. Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүд ч энэ саналыг нь хүлээн авсан байна. Тиймээс өнөөдөр болох уулзалтаар санал зөрөлдөөд байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх болон бусад нарийн асуудлуудыг ярилцахаар төлөвлөжээ.
Бүгд найрамдахчуудын хувьд Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачлан батлуулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг ирэх жилээс санхүүжүүлж, хэрэгжүүлэх боломжтой хэмээн хойшлуулах хүсэлтэй байгаа юм. Харин Б.Обамагийн хувьд хуулийн төсөлийг Конгресс нэгэнт баталсан тул хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байна.