зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анод банкны хэргийн мөрөөр-5

2013-10-11
0
ЖИРГЭХ
Монгол улсад   мөнгөтэй л бол юуг  хийж болно, хууль цааз  түүний өмнө юу ч биш гэдгийн жишээг  Б.Наранхүүгийн луйвар илчилнэ. МАН, АН  аль ч  нь засгийн эрх барих нь хамаагүй, энэ мэтийн их гарын  “луйварчид”-ын өмнө тэдний шударга ёсны тухай  хоосон уриа хэтэрхий “жулдана”.
    анод1Монгол улсад   мөнгөтэй л бол юуг  хийж болно, хууль цааз  түүний өмнө юу ч биш гэдгийн жишээг  Б.Наранхүүгийн луйвар илчилнэ. МАН, АН  аль ч  нь засгийн эрх барих нь хамаагүй, энэ мэтийн их гарын  “луйварчид”-ын өмнө тэдний шударга ёсны тухай  хоосон уриа хэтэрхий “жулдана”.

    Өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнө хууль шүүхийн байгууллагынхан ажиллаж, “луйварчин”  Б.Наранхүүг  байх ёстой газар нь  барьж хийхээр төлөвлөснийг хэн зогсоов,  түүнд ямар хүчин зүйл  түүнийг болиулав.

    Түүний Анодоос зээлээд эргэж төлөөгүй хөрөнгө мөнгөний цаана олон арван энгийн хадгаламж эзэмшигчид хохироод үлдсэн байдаг. Ингэж олон хүний  хөрөнгө мөнгөөр тоглосон хүн өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагын гишүүн  болоод явж байгаа нь зөв хэрэг үү?

    Манай сайт баримт түшин байж өдгөө УИХ-ын зөөлөн сэнтийд залраад байгаа  Б.Наранхүүгийн луйврыг илчилсэн. Тэдгээр бичлэгийн агуулыг товчлон хүргэхэд  Б.Наранхүү гэгч тэрээр   дампуурсан Анод банкинд тэртээх 2006 оноос  өөрийн хүнээ “шургуулан” ажиллуулж ямар ч нөхцөлд өөртөө зээл  авах нөхцлийг бүрдүүлсэн ба харамсалтай нь зээлийн эргэн төлөлтийг бараг хийдэггүй байжээ. Өдгөө Дүнжингарав худалдааны төвийн Санхүү хариуцсан захирал Б.Ариунболд гэгч  залуу  тухайн цаг үед  банкид Анод банкинд ажиллахын зэрэгцээ Б.Наранхүүгийн Инвекс ХХК-аас давхар цалин  болон их хэмжээнийн авлигийн шинжтэй мөнгийг бэлнээр гаргуулан авдаг байсан. Энэ бүхэн баримтаар нотлогддог. Мөн тухайн үед Моннүүр ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Наранхүү Анод банкны барьцаанд тавьсан хөрөнгөө хууль бусаар бусдад  зарж банкинд их хэмжээний хохирол учруулж байсан байдаг. Түүний луйврын чанартай үйлдэлд тухайн үеийн  хотын  дарга удирдлагууд, нийслэлийн  газрын албаныхан, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар,  Алтжин компанийн захирал  Г.Алтан  нар  оролцсон байдаг. Энэ талаарх баримтуудыг дараа дараагийн цувралдаа  үргэлжлүүлэн дэлгэх болно.

    Дахин баримт түшин Б.Наранхүүгийн  ээлжит луйврыг илчилье.  Баримтуудаас хараад байхад Б.Наранхүү гэгч  өөрийн гар дээрх хөрөнгө  мөнгө бүхий бизнесмен гэхээсээ илүүтэй овжин зальхай,  сүүхээтэй “луйварчин” гэмээр харагдаад байгаа юм. Тэрээр хурдан азарга 500 саяар худалдан авлаа гэдэгч үнэндээ өөрт нь тийм хэмжээний мөнгө байхгүй байсан тул Б гэгч эрхэмээс  мөнгө зээлсэн байдаг. Б-ээс зээлсэн азарганы мөнгө  өр болон   он дамжин үргэлжилж, өөр байдлаар дарагдсан байдаг.

    Мөн тэрээр бусдаар батлан даалгаж  Анод банкнаас их хэмжээний зээл авдаг ч эцэстээ зээлсэн мөнгөнийхөө хүү, үндсэн зээлийг төлөлгүйгээр “зугтдаг” байжээ. Түүнийг нь нэгэн илчлэх баримт доор байна.
анод2
Мөн тэрээр Анод банкны барьцаанд байсан газрыг  өөр “Монгол глобал” гэх компанид зарсан байдаг. Энэ тухайгаа тэрээр Анод банкны дэд захирлын асуултанд дараах байдлаар хариулж байсан байна. Энэ талаарх баримтыг албан бичиг болон уулзалтын тэмдэглэл байдлаар та бүхэнд хүргэе.
анод3
Уулзалтын тэмдэглэл

2006.11.13   
Улаанбаатар хот
17:00 цаг

Оролцсон хүмүүс:

Э.Оюунсүрэн /Дэд захирал/

Н.Ариунаа /ТУГ-ын захирал/

Д.Наранхүү /Моннүүр ХХК-ийн захирал/

Б.Ариунболд

Б.Билэгсайхан

Хэлэлцсэн асуудал:

            Зээлийн өрийн үлдэгдлийг хэрхэн төлж барагдуулах, Моннүүр ХХК-иас банкинд гаргаж буй хүсэлтийг шийдвэрлэх талаар ярилцсан.

Наранхүү:

            Зээлийн асуудал их удчихлаа, танай банкны зүгээс намайг дэмжиж хүлээцтэй асуудалд хандаж өдийг хүрсэнд талархаж явдагаа хэлье.  Одоо газрын үнэ их өсөж байгаа тул зээлээ төлөх сайхан боломж нээгдэж байна. Түрүүн Ариунболдтой уулзахдаа хэлж байсан баганат барилгыг Сингапурын хэдэн хүмүүс 4 сая доллараар худалдан авах талаар саналаа ирүүлээд байгаа.

Э.Оюунсүрэн:

            За та бид хоёр их сайхан ярьдаг, тохирдог тэгээд өрөөнөөс гараад ярьсан ажил бодит байдал болохгүй байна. Та хэлсэн амандаа хүрэхгүй байна.  Мэдээж манай банк таныг дэмжиж тусалж ирсэн одоо ч дэмжээд явж байгаа. Одоо л газрын үнэ өсөж байна гээд удлаа шүү, Банкны зүгээс барьцаа хөрөнгөө худалдаад зээлээ төлөхийг дэмжинэ. Болохгүй ойлголцохгүй юм байхгүй. Харин та яагаад манай барьцааг бидэнд мэдэгдэхгүйгээр зараад байна аа?

Наранхүү:

Яг мэдэгдэлгүй хийсэн юм байхгүй ээ.. Ер нь “Монгол глобал” дээр шилжсэн асуудал нь зөвхөн хөрөнгө оруулагч хайх хамтран ажиллах үүднээс ийм ажил хийгдсэн юм. Би хэзээ л бол хэзээ буцаагаад газраа авчиж болно. Энэ бол асуудал биш. Би олон сар ярьж байж хийсэн том хөрөнгө оруулалтын яриа хэлэлцээрийг танай нэг л хүн хэрүүл хийх явцдаа унагаагаад хаячих гээд байна. Манай банк энэ газрыг энэ обьектыг хураан авсан ч гэх шиг Ганбаярт ярьж хашгирсан байна лээ. Энэ бол буруу шүү дээ. Адилхан бизнес хийж байгаа хүмүүс чинь бие биенээ хамгаалж байх хэрэгтэй.

Газар үнэ ороод одоо л худалддаг цаг үе ирээд байна. Би энэ зээлээ нэг мөр төлөөд дуусгах санаа байна. Тэгэхгүй бол зээлтэй энэ тэр гэхээр хөрөнгө оруулагч нар үнэ буулгах талаар шахалт үзүүлэх гээд их дэмий байдаг юм байна. Зээлтэй гээд дээрэлхэх гээд байгаа юм шиг. Сингапурын хэдэн нөхдүүд баганатыг 3,6 сая доллараар худалдан авах эсэхэд бүрэн тохиролцоод байна.

Засвар ер нь их аятайхан болсон байна лээ, гэхдээ ер их үрэлгэн байгаа байдал ажиглагдаад байгаа, яг адилхан хэмжээтэй хашааг адил материалаар нэг газраар хийлгэхэд танайх миний төлж байснаас 2 дахин илүү үнэ төлсөн байх юм, би сайн ойлгохгүй байгаа, мөн тэр шугамын асуудал ч тэр ойрхоноос татах худаг байсаар байтал холоос татсан байгаа, би ус сувгийн нөхдүүдтэй ярьсан ойроос татаж болох зураг төслийг нь гаргаад өгнө гэсэн.

Э.Оюунсүрэн:

Одоо банкны зүгээс яг ямар асуудал шийдүүлэх хүсэлтэй байна.

Наранхүү:

Миний хувьд 500 000 доллар хийгээд хойд газраа чөлөөлүүлж аваад 800 м.кв талбай бүхий обьектыг нэмж тавих, баганат барилгын гэрчилгээг Алтангаас салгаад нэг мөр өөрийнхөө нэр дээр болгоод нийлүүлээд зарж танай зээлийг хаах хүсэлт байна. Нэр шилжээд ирчихвэл Сингапурын нөхдүүдийн мөнгийг нь эскроу дансанд байршуулаад ажиллах боломжтой юм.

Алтантай өдөр уулзсан. Хэн хэн хэдийг төлөх тал дээрээ ер нь тохирсон гол нь тэр төлнө энэ төлнө гэж бантан болохгүй барьцаа нь ч тусдаа төлөх эзэн нь ч тусдаа байвал банкинд ч амар болно.

Э.Оюунсүрэн:

Ер нь энэ гацаанаас гармаар байна. Тэр төлнө энэ төлнө гээд барьцаа нь бас дундаа яваад байгаа асуудлыг цэглэх тал дээр банк санал нэг байна.  Алтангийн нэрийг солих ажил хийгдэх процесс нь ямар байх вэ
 
Б.Билэгсайхан:

Банкны барьцаанд байгаа учраас манайхаас чөлөөлсөн бичиг авч байж нэр солих боломжтой болно.

Ариунболд:

Шинэ гэрчилгээний дугаар нь тодорхой биш байгаа учир барьцаа гэрээгээ байгуулах, бүртгүүлэх асуудал их сонин болох гээд байна

Наранхүү:

Шинэ гэрчилгээ гарч ирэнгүүт танай дээр шууд барьцааны бүртгэл хийгддэг байхаар зохицуулсан гарц байдаг байлгүй дэ

Э.Оюунсүрэн:

Энэ асуудлыг сайн судла

Наранхүү:

Өдөр бас хамтран төсөл хэрэгжүүлж болох талаар ярьсан тэр талаар таны бодол юу байна.

Э.Оюунсүрэн:

Ямар төсөл вэ

Ариунболд:


Урд байгаа газар дээр нь манайх төсөл хэрэгжүүлвэл ямар вэ гэж ярьсан юм.

Наранхүү:

Ер нь орон сууцыг захиалга авсан аваагүй барьчих л хэрэгтэй тэгсэн байхад борлуулалт бол санаа зовоох асуудал биш юм байна лээ. Ялангуяа урагшаагаа агаар сайтай учраас маш сайн борлуулалттай байгаа. Танайх төсөл хэрэгжүүлье гэвэл би хамтран ажиллахад бэлэн байна. Нэг га газрыг 1,5 сая-д өгөөд танайх бүх хөрөнгө оруулалт менежментээ хийгээд явахад их ашигтай бизнес шүү,  Танайд бол би газраа үнэрхээд байхгүй ээ

Э.Оюунсүрэн:


За энэ санаагаа бас албан тоотоор тавьчих бид судлаад үзье

Танай паркын газар байгаа юу? Гадуур нь хашаа барьсан байсан?

Наранхүү:

Байгаа. Хүний юмыг булааж авна гэж байхгүй шүү дээ, надаас 5 сая доллараар ав гэж Иточу, Голомт хоёрт хэлээд байгаа.

Тохиролцсон асуудал:

-Үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхгүйгээр шинэ гэрчилгээ гармагц нь банкны барьцаанд бүртгэх боломж байгаа эсэхийг судлах

-Наранхүү ярьсан шийдвэр гаргуулахыг хүсэж буй асуудлуудаа маргааш албан бичгээр банкинд хүсэлтээ гаргах

Протокол хөтлөсөн:

Б.Билэгсайхан

Энэхүү хурлын тэмдэглэлээс харахад тэрээр аливааг  аргалаад, “гал  унтраагаад” өнгөрүүлэхдээгаргууд нэгэн бололтой. Б.Наранхүүгийн  зээлийг хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудлын хүрээнд  түүний талд ажиллаж байсан Б.Ариунболд банкиндаа ийм саналуудынг бэлтгэн оруулж байжээ.
анод4
анод5
анод6
анод7
анод8
анод9
Ийм л хүнийг өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагадаа илгээчихээд сууж байна шүү дээ. Анод банкны хохирогчид  эл бүх баримтыг үндэслэн  Б.Наранхүүгээс хохирлоо нэхэмжилж болмоор дүр зураг эндээс харагдаж байгаа юм.

Та “Анод банкны хэргийн мөрөөр…”  цувралын
нэгдүгээр хэсгийг http://www.24tsag.mn/content/41011.shtml
хоёрдугаар хэсгийг  http://www.24tsag.mn/content/41071.shtml
гуравдугаар хэсгийг http://www.24tsag.mn/content/41151.shtml
дөрөвдүгээр хэсгийг  http://www.24tsag.mn/content/41192.shtml дарж  тус тус үзнэ үү
А.Тамир
анод6
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • unshigch (49.0.150.60)
    ulaan zalilanch baina chyy dee.atg-shalgaachee??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2013 оны 10 сарын 11 | Хариулах
  • Mongol hun (85.218.60.11)
    Estoi muuhai buzar panzachin,luibarchid AN- d bdag umbn,yah geed ih hurald oroh gej AN - d elssen ni todorhoi um bnshuudee.Bayartsogt bn ,bas 1 luibarchin.ene olon luibarchidaa tsbelh bolooguhi uy
    2013 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.33.216)
    АН-ы гишүүн юм уу?
    2013 оны 10 сарын 11 | Хариулах
  • хувьцаа эзэмшигч (124.158.124.147)
    Наранхүүгээс хувьцааны мөнгөө авах юмсан, ядахдаа дүнжингараваас нь лангуу kkkkkkkkkk
    2013 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.169.54.231)
    ene naranhvvgee AN tataachee
    2013 оны 10 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 47 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 59 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 42 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 42 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 42 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 42 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК