
2013 оны Нобелийн шагналтнуудыг зарлах долоо хоног эхэлж, анагаах ухаан болон физикийн салбарын шилдэгүүдийг нэрлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Норвегийн Осло хотод Нобелийн энх тайвны шагналтанг тодруулах ёслолын ажиллагаа болох гэж байна. Энэ шагналд Хүний эрхийн төлөө тэмцэгч 16 настай пакистан охин Малала Юсуфзай нэр дэвшээд байгаа юм. Түүнийг энэ шагналыг авах магадлалтай хүн хэмээн хэвлэлүүд бичиж байна. Саяхан түүнд Их Британы бахархал шагнал гардуулах ёслолоос Өсвөр насны эр зоригтон гэсэн шагнал гардуусан юм.
Нобелийн энх тайвны шагналыг өнгөрсөн жил Европын холбоо авч байсан. Тэгвэл ирэх жилийн буюу 2014 оны энх тайвны шагналд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг нэр дэвшүүлэхээр болоод байна.
Харин ирэх даваа гарагт буюу 10-р сарын 14-нд 2013 оны Нобелийн эдийн засгийн шагналтанг тодруулах юм.