
Өнөөдөр Японы Фукуока мужийн эмнэлэгт гал гарчээ. Гал өглөө эрт гарсан бөгөөд 10 хүн нас барж, дөрвөн хүн хүнд гэмтсэн гэж "CNN" мэдээллээ. Эмнэлгийн барилга хоёр цаг орчим шатсан байна. Нас барсан хүмүүсийн найм нь өвчтөн, хоёр нь эмнэлгийн ажилтан байжээ.
Одоогоор галын шалтгааныг хараахан тогтоож амжаагүй байгаа ч энэ мэдээллийг Японы "NHK" зэрэг телевизийн сувгууд гал сөнөөгчид хэрхэн өвчтөнүүдийг эмнэлгээс гаргаж, галыг унтрааж байгааг орон даяар шууд дамжуулж байна.