
Энэтхэгийн төв хэсэгт болсон хинду шашны баярын үеэр өчигдөр 91 мөргөлчин амь үрэгдсэн талаар “BBC” агентлаг мэдээллээ. Эдгээр мөргөлчдийн дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байжээ. Мадя Прадеш мужийн Ратангарх сүжийн ойролцоох гүүрэн дээр үймээн самуун гарч, гүүр нурж, дээрх осол болсон байна. Тухайн үед гүүрэн дээр 25 мянган хүн байсан бөгөөд амь үрэгдэгсдийн тоо үүнээс олон болж магадгүй гэж орон нутгийн эрх баригчид таамаглаж байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд хүмүүсийн үймээн сандралаас үүдэлтэй гэж таамаглаж байгаа юм. “Гэнэт хүмүүсийн орилох дуу сонсдож, гүүр салсан” гэж ослоос амьд үлдсэн нэгэн гэрч ярьжээ.
Энэтхэгт иймэрхүү шашны баяр ёслолд хэдэн зуун мянган сүсэгтнүүд оролцдог ба мөргөлчид зан үйлээ үйлдээд, гэртээ эрт харихаар яарцгаадаг байна. Үүнээс үүдэн 500 метр урттай жижиг гүүрэн дээр шахцалдаан үүсч, ачаалал даагаагүй байх гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлжээ.