
“Олон улсын улаан загалмай нийгэмлэг”-ийн сайн дурын зургаан ажилтныг Сирид буутай этгээдүүд барьцаалжээ. Сирийн үндэсний хэвлэлүүдэд “Улаан загалмай”-н ажилтнуудын аялаж явсан зам дээр буутай этгээдүүд гал нээсэн талаар нийтэлсэн боловч барьцаалагдсан ажилтнуудыг хэн гэдэг мөн, хаашаа явсан талаар дурдаагүй байна. Харин олон улсын хүмүүнлэнгийн байгууллагаас орон гэрээсээ дайжсан болон шархадсан хүмүүст туслах үйл ажиллагааг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдэж байгаа юм.
2011 оноос эхэлсэн Сирийн иргэний дайнд 100 гаруй мянган хүн амь насаа алджээ. Улаан загалмайн ажилтнууд энэ долоо хоногт Дамаскт хотын ойролцоо 1500 гаруй иргэнд тусламжийн гараа сунгахаар ажиллаж байжээ. Энэ нь зөвхөн хүн хулгайлан гэмт хэрэг төдийгүй, Сирийн Засгийн эсрэг босогчдын харгис террорист үйлдэл гэж Сирийн үндэсний телевизээр буруушааж байна. Сирийн иргэний дайнд “Улаан Загалмай нийгэмлэг”-ийн 22 ажилтан амь үрэгдээд байгаа юм.