АНУ-д жил бүр "Эхнэрээ хэн үүрч чадах вэ?" нэртэй сонирхолтой тэмцээний зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнд Хойд Америкаас ирсэн хос шалгарч, 110 кг жинтэй
эхнэрээ бариа хүртэл үүрч явсан байна. Уг тэмцээд Өмнөд Солонгос,
Финланд, Канад зэрэг орны 50 гаруй хос оролцжээ. "Эхнэрээ зөөх" спорт нь
эрчүүдийн хоорондох ширүүн тулаан болдог ба эмэгтэйгээ хамгийн хурдан
хугацаанд барианд аваачах дүрэмтэй. Хосууд 250 метрийн барианд өрсөлддөг
байна. Гэхдээ тэмцээнд оролцогчид заавал хууль ёсны эхнэр, нөхөр байх
албагүй бөгөөд 21-ээс дээш насныхан оролцож иржээ. Энэхүү тэмцээний таван удаагийн дэлхийн аваргаар Тэйсто Миеттинен болон түүний эхнэр Рита Сайранен нар шалгарч байжээ. Нөхөр Тэйсто Миеттинен нь эхнэрээ үүрч 250 метр газрыг 48 секундэд туулж, дэлхийн дээд амжилт тогтоосон байна.



























































