
Хойд Кавказын цагаач 25 настай Егор Шербаков гэгч залууг найз охиных нь нүдэн дээр хөнөөсний дараа Оросын үндсэрхэг үзэлтнүүд үймээн дэгдээж эхэллээ. Өчигдөр болсон үймээний үеэр 380 гаруй хүнийг баривчилжээ. ОХУ-ын нийслэл Москва хотын өмнөд хэсэгт орших ажилчны дүүрэгт өчигдрөөс эхлэн уриа лоозон барьж, тэмцэж эхэлсэн юм. Жагсагчид дэлгүүрийн цонх хагалж, худалдааны төвд гал тавин, хамгаалалтын ажилтнуудад халдсаны дараа цагдаагийнхан баривчлах ажиллагаа явуулсан байна. Одоо хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа бөгөөд үймээний улмаас цагдаагийн таван ажилтан шархаджээ.
Москвад сүүлийн жилүүдэд яс, үндсээр ялгаварлан гадуурхах явдал газар авч, Кавказ, Төв Азийн цагаач ажилчдын “цус урсах” болсон юм. Өчигдрийн үйл явдал 2010 онд 5000 хөлбөмбөгийн шүтэн бишрэгч ба үндсэрхэг үзэлтнүүд эсэргүүцлээ илрэхийлсний дараа орох дуулиан дагуулсан том жагсаал болжээ.
Сэтгэгдэл (1)