
2009 онд Виржиния мужид зургаан хүн шинээр сонгогдсон даргаа эсэргүүцсэн сэтгэгдэл бичсэний улмаас ажлаасаа халагдаж байжээ. Харин одоо тус мужийн дээд шүүхээс интернэтийн үзэл бодол нь тухайн хүний үндсэн эрхийн нэг гэж үзжээ. Бусад шүүхээс нийгмийн сүлжээн дэх үзэл бодол нь дүрэмд захирагдах ёстой гэж үзэж байсан бол зөвхөн “like” товчлуур дарах, бүхэл бүтэн мэдээлэл дамжуулахын хооронд ялгаа их байгаа гэж дүгнэжээ. Гэхдээ тус улсын үндсэн хуульд "Фэйсбүүк"-ээр үзэл бодлоо илэрхийлж, дэмжиж байгаа хүнээ сонгохыг зааглаж ялгаагүй байгаа талаар шүүгч мэдэгдэлдээ дурджээ.