Зургаан сая долларын хүн” нэртэй шинжлэх ухааны зөгнөлт шоу 1970-аад онд телевизээр цацагдаж, одон орон судлаач Стив Аустиныг нас барсаны дараа хиймэл эрхтэн ашиглан биеийг нь дахин босгож байгаа талаар сонирхолтой адал явдал гардаг байжээ. Тэгвэл одоо Английн био инженерийн багийнхан хүний хавирга, зарим эрхтэн болон биеийн бусад хэсгийг хиймлээр хийсэн жинхэнэ “бионик” хүнийг амьдрал дээр бий болгож чадлаа. Туршлагатай инженерүүд роботын бөөрний үйл ажиллагаа, сонсголын систем, нүдний торлог бүрхэвчийг нь ч хиймлээр орлуулах гэж хичээсэн байна. Дэлхий дээр ийм төрлийн роботыг 17 үйлдвэрлэгч хийдэг бол энэ нь анх удаа хүний биеийг цогцоор нь хиймлээр хийх гэсэн оролдлого болж байгаа юм. Уг роботын 60-70 хувийн нь хүний биетэй яг ижилхэн бүтэцтэй гэнэ. Түүний зүрх, цусны эргэлт зэрэг нь хүний цусны эргэлттэй төстэй юм байна. Гэхдээ бөөр, элэг, тархи, арьс зэрэг чухал эрхтнүүд нь хүнийхтэй адил удаан ажилладаггүй. Энэ технологийг туршсаны ачаар хүний гэмтэж бэртсэн эрхтэн эсвэл хорт хавдартай хэсгийг солиход хялбар болох байх гэж найдаж байгаа юм. Энэхүү “бионик хүн”-ийг бүхэлд нь 6 сая доллараар үнэлж байгаа бөгөөд туршилтад орсон эрхтнүүдийг нь бусдад хандивлахад 1 сая долларын үнэтэй байх гэнэ.



























































