
Саяхны нэгэн судалгаагаар D витамин агуулсан биологийн нэмэлт бүтээгдэхүүн эрүүл мэндэд ямар ч нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хүмүүс D витаминыг ясны өвчинд хэрэглэдэг ч үр дүн байдаггүй гэсэн саналыг эрдэмтэд дэвшүүлж байна. Харамсалтай нь Их Британийн Засгийн Газраас уг витаминыг бага насны хүүхэд болон 60-аас дээш насныханд хэрэглэхийг зөвлөсөөр байгаа юм. Гэхдээ мэдээж хэрэг, D витамины хэрэглээг халахын тулд маш олон нотолгоо шаардлагатай шүү дээ. Auckland-ын их сургуулийн судлаачид 4000 гаруй эрүүл хүнийг оролцуулж, 23 судалгаа дүгнэлтийг гаргасан гэнэ. Туршилтыг Англи, Америк, Австрали, Голланд, Финлянд, Норвеги зэрэг оронд хийсэн боловч ясны сийрэгжилтэд нөлөөтэй ямар ч нотолгоо олж чадаагүй байна. Гэхдээ зөвхөн эрүүл, насанд хүрсэн хүмүүсийг ясны өвчнөөс хамгаалдаг ч хүн бүрт нөлөөлөөд байдаггүй гэж үзэж байгаа юм. D витамин кальци агуулдаг тул ташаа цоорохоос урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.