Хятадад өнгөрсөн есдүгээр сараас хойш цаг агаарын байдал таагүй байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Сүүлийн нэг сарын дотор хүнсний бүтээгдэхүүний үнэ 3,1 хувь, оны эхнээс наймдугаар сар хүртэлх хугацаанд 2,6 хувиар өссөн болохыг Хятадын үндэсний статистикийн хорооноос мэдэгджээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос 6,1 хувиар нэмэгдэхэд Хятадын зарим мужnд үер, усны аюул болсон нь голлон нөлөөлсөн гэж үзэж байна. Зарим шинжээчид үнийн өсөлт нь Хятадын валютын ханш буурахад нөлөөлж магадгүй гэж дүгнэжээ. Хүнсний үнэ ханш цаашдаа ч өсөх магадлалтай бөгөөд ирэх 2014 оны дундуур гэхэд инфляцийг 3,5 хувиар өсгөх магадлалтай гэсэн тооцооллыг гаргажээ. Хятадын эдийн засаг жилийн эхний хагас буюу дөрөвдүгээр сард 7,5 хувиар өссөн бол өмнөх гурван сарын хугацаанд 7,7 хувийн өсөлттэй болж доошилжээ. Энэ нь цаашлаад АНУ, Европ зэрэг экспортын гол түнш орнуудад зах зээлээ алдахад бага зэргээр нөлөөлөх юм. Хятадын экспорт нь эдийн засгийн үндсэн хэсэг бөгөөд оны эхнээс есдүгээр сар хүртэл 0,3-иар унасан дүн мэдээ гарчээ.



























































