
Иран улс цөмийн хөтөлбөрөө тайван аргаар зогсоох нь “түүхэн алдаа” болно гэж Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгджээ. Парламентын өвлийн чуулганыг нээж үг хэлэхдээ ноён Нетаньяху Израйль улс энэ цаг мөчид Ираны цөмийн хөтөлбөрт хориг тавихын эсрэг шахалт үзүүлсэн хэвээр байх ёстой гэж мэдэгдсэн байна. Түүнийг ингэж ярьж байх хооронд Женев хотноо Иран ба олон улсын хооронд цөмийн асуудлаар энхийн хэлэлцээр болж байгаа юм. Израйлийн эрх баригчид одоо болж байгаа хэлэлцээр нь Иран улсын эсрэг хориг арга хэмжээ авах гэсэн оролдлого учраас цөмийн хөтөлбөрийн үр дүнгээ үзэх гэж байгаа энэ чухал үед түүхэн том алдаа болно гэж үзжээ.
Харин АНУ нь Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авна гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Гэхдээ Тегеранд цөмийн хөтөлбөрийг удаашруулах ямар нэгэн алхам хийхээс нааш хориг арга хэмжээгээ хойшлуулах хэрэгтэй гэдгийг АНУ-ын танхимын тэргүүлэх сенатууд илэрхийлжээ. Барууны орнууд Ираны ураны баяжуулах хөтөлбөр нь цөмийн армиа зузаатгах гэсэн оролдлого гэж итгэсээр ирсэн юм. Харин Тегераны талаас үүнийг үгүйсгэж, цахилгаан эрчим хүчний нөөцөө бэлтгэх арга гэж мэдэгдэж байгаа. НҮБ болон АНУ тэргүүтэй барууны орнууд 2006 оноос хойш Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцсээр байгаа билээ.