
Хятадын коммунист намын зургаан түшмэл бусдыг үхэлд хүргэсэн гэдэг шалтгаанаар дөрвөөс 14 жилийн хорих ялаар шийтгэгджээ. Энэ талаар Хятадын төв хэвлэлээр бус Quzhou хотын шүүхээс мэдэгдсэн байна. Амь насаа алдсан ажилтан Ю киү нь Венжоуд орших улсын өмчит компанийн инженер байсан гэнэ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд нас барах үедээ зургаан албан тушаалтнуудтай хэлэлцээр байгуулсан байжээ. Ю Киү нь коммунист намын гишүүн байсан бөгөөд тушаалын дагуу өнгөрсөн 5-р сараас хойш мөрдөн байцаах ажиллагаа явуулж байсан гэнэ. Түүнийг сүүлийн 38 өдөр дотоод, гадаад шархаар дүүрсэн гэдгийг гэрчүүд хэлж байгаа аж.
Дээрх зургаан түшмэдийн тав нь авилгалын хэрэгт холбогдохоос гадна ноён Юг үхэлд хүргэсэн хэмээн буруутгагдаж байна. Ю Киүтэй гэрээ хийхийн тулд, толгойг нь усанд дүрж, зодож сүрдүүлж байсан гэж шүүхээс дүгнэлээ. Намын түшмэдүүдэд ийм үйлдэл гаргах нь ховор учраас хатуу ялаар шийтгэгдэх болно гэж шүүгч Пу мэдэгдсэн байна. Гэхдээ шүүгдэгч этгээдүүд энэ ялыг эсэргүүцэн давж заалдана гэдгээ мэдэгджээ.Энэ хэрэг Хятадын авлигын цаана оршиж буй далд явдлын нэг гэрч боллоо.