
2013 оны Нобелийн эдийн засгийн салбарын шагналтнаар Eugene Fama, Lars Peter Hansen, Robert Shiller нар шалгарлаа. “Хөрөнгийн үнэлгээний эмпирик дүн шинжилгээ” бүтээлийнх нь төлөө энэхүү шагналыг олгосон гэж Нобелийн хорооноос мэдээлжээ. Дээрх гурван эрдэмтний бүтээл нь хөрөнгийн үнэлгээний талаарх одоогийн ойлголтыг шинэчилсэн гэж үзэж байна. Нобелийн шагналд 1,2 сая доллар олгодог бөгөөд гурван эрдэмтэнд хувааж өгөхөөр болжээ. Тэдний хийсэн судалгааны бүтээл нь бодит байдал дээрх зах зээлийг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлнэ гэж үнэлж байна. Дэлхийн үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн зах зээл дээр “хөөсрөл” үүсээд байгааг судлаачид бүтээлээр баталжээ.
Анагаах ухаан, хими, уран зохиол, эдийн засаг, энх тайван гэсэн таван төрлөөр Нобелийн эзэд тодордог билээ.
Сэтгэгдэл (1)