
Энэтхэгийн Хинду шашны баяр ёслолын үеэр Ратангарх гүүрэн дээр амь насаа алдсан хүмүүсийн тоо өссөөр 115-д хүрсэн талаар орон нутгийн албаныхан мэдээлжээ. Ратангарх сүмийн ойролцоох гүүрэн дээр түгжрэл үүссэний улмаас гүүр нурж, мөргөлчид амь насаа алдсан. Гүүр нурах үеэр сандарсан хүмүүс гол руу үсэрсэний улмаас живж амиа алдагсдын тоо өссөөр байгаа юм.
Ёслолын үеэр гүүр нурж байсан гэдгийг мэдсээр байж анхааруулаагүй нь сүмийн бизнес хийх гэсэн оролдлого гэж шүүмжилж байна. Энэ эмгэнэлт явдлын дараагаар 110 хүн шархдаж, амь насаа алдагсдын тоо улам нэмэгдэх болно гэж аврагчид хэлж байгаа юм.