Лондонгийн шинжлэх ухааны музейд 3ди хэвлэгчийн ирээдүйг харуулсан сонирхолтой үзэсгэлэн нээгджээ.
Лондонгийн шинжлэх ухааны музейд 3ди хэвлэгчийн ирээдүйг харуулсан сонирхолтой үзэсгэлэн нээгджээ. Уг үзэсгэлэнд хүний эрхтэнээс авахуулаад сансрын хөлгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг 3 ди технологи ашиглан хийсэн байна. Энэ нь дэлхийг өөрчилж магадгүй маш сонирхолтой технологи юм. Удахгүй 3 ди технологиор гэртээ сууж байгаад эдлэл хэрэглэлээ хэвлэдэг болно гэж шинжээчид дүгнэж байна. 3 ди технологи ашиглан унадаг дугуй, гар утасны гэр, тоглоом зэрэг бүтээлийг интернэтээс татаж аваад хэвлэх боломжтой.



