Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд Бээжингийн нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэрэхэд азаар хүний амь үрэгдээгүй бөгөөд тэргэнцэртэй иргэн Жи Жоншинг шархдаж, эмнэлэгт хүргэгдэж байжээ. Уг хэргийг үйлдэхдээ биедээ тэсрэх төхөөрөмж авч явсан нь нотлогдоод байгаа Жи овогт өөрөө хүнд шархаджээ. Түүнд Хятадын шүүхээс зургаан жилийн хорих ял төлөвлөсөн гэнэ. Тэрээр уг хэргийг бусдын анхаарлыг татахын тулд үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Өнгөрсөн есдүгээр сард хэргийг үйлдсэн Жи овогт тэсрэх төхөөрөмжийг гэртээ үйлдвэрлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Сэтгэгдэл (1)