Австрали улс нүүрсхүчлийн хийн татвар авахаа болино
Австралийн ерөнхий сайд Тони Эббот өнөөдөр, ирэх зул сарын баяр гэхэд нүүрс хүчлийн хорт хийн татварын тухай хуулийг өөрчилнө гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Австралийн аж үйлдвэрлэлийн хөгжил бодлогогүй явж ирсэний улмаас нүүрс хүчлийн хийн хэмжээ ихсээд байгаа. Тиймээс ч татвар авах нь зүйтэй гэсэн асуудлыг өнгөрсөн онд Зүүн төвийн ажилчны нам хөндөж тавьжээ. Сенатын хуралдаанаар энэ асуудлыг аль болох хурдан шийдээсэй хэмээн хүсч байгаагаа Эббот илэрхийлсэн байна. Энэ хуулийн цаад зорилго нь ногоон хөгжлийг бий болгоход оршиж байгаа ч тодорхойгүй зүйл буйг тэрээр нэмж тэмдэглэжээ.