Бразиль улсын хамгийн том хотууд болох Рио
Де Жанеро, Сао Раулод багш нарын тэмцлийг дэмжсэн жагсаал болох үеэр
эсэргүүцэгчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсчээ. Бразилийн Рио Де Жанерод
эхлээд 5000 гаруй хүн оролцсон тайван жагсаал болсоны дараагаар нүүрэндээ баг
угласан бүлэг хүмүүс дэлгүүр хоршоо руу дайрч, цагдаагийн машинд гал тавин,
тэсрэх бөмбөг дэлбэлжээ.
Мөн Сао Раулод дэлгүүрүүд халдлагад өртсөн
байна. Цагдаа нар эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг нулимс асгарууллах
хий хэрэглэсэн гэсэн мэдээ байгаа юм. Бразилийн хүчний байгууллагынхан өнгөрсөн
долоо хоногт нийслэл хотын төлөөлөгчийн газрын бүслэлтийг цуцлажээ. Үүний
улмаас өчигдөр болсон жагсаалын дараагаар нийтийн телефон утас, самбар,
гудамжны тохижилтууд эсэргүүцэгчдийн галд өртлөө. Бразиль улсын багш нар ажиллах
орчин нөхцөлийг сайжруулж, цалин хөлс нэмэхийг шаардсаар байгаа юм.