Италийн Ром хотод Нацист үзэлтний оршуулгын ёслолын гадаа эсэргүүцэгчид цугласан байна. Хуучин ЗХУ-ын офицер асан Эрик Приебке Итали, Еврей, Герман үндэстний энгийн 300 гаруй иргэнийг Гитлерийн захиалгаар хороосон гэдэг нь нотлогдсон юм. Гэвч офицер Эрик Приебке Дэлхийн хоёрдугаар дайны үед үйлдсэн энэхүү аймшигт хэргийнхээ төлөө хэзээ ч уучлалт гуйж байгаагүй гэдэг. Түүнийг аль хэдэн жилийн өмнө нас барсан гэж мэдэгдсэн ч чандар нь одоо болтол олдоогүй байжээ. Гэвч Приебкег Ромд гэрийн хорионд бүх насаар нь шийтгэх ял авсанаас хойш 17 жилийн дараа буюу өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт 100 насандаа нас барсан болохыг баталлаа. Ингээд түүнийг оршуулах ёслолыг үйлдэхээр болсон ч цаазаар авахуулж амь насаа алдагсдын ар гэрийнхэн болох 300 гаруй хүн Ромд цугларч, эсэргүүцлээ илэрхийлэн хашгирч эхэлжээ. Нацист Германы оршуулах ёслолд хохирогчдын ар гэрийхэн саад болж магадгүй гэж үзсэн тул Ром хотын захиргаа хаалттай хийхээр болсон байна.
Эрик Приебке