Сирийн Дамаск хотын захад бүслэгдсэн хүмүүс ямар мах идэж байгаа нь нууцлагдмал байдаг. Лалын шашны нэгэн мөргөлчин дүрс бичлэгт өлссөн үедээ нохой, муур, нугасны мах идэж чадна хэмээн ярьжээ. Ер нь, лалын шашны үүднээс хүмүүс өлсөхгүйн тулд амьтны мах идэх нь хэдийн үзэгдэл гэнэ. Сирийн иргэд, өлсгөлөнгийн байдал энэ хэвээр үргэлжилбэл, үхсэн хүний мах идэхэд ч бэлэн байгаа тухай ярьж, дэлхий нийтээс тусламж гуйж байгаа юм. Олон улсын тусламжийн байгууллагууд тухайн бүс нутагт байгаа хүмүүсийн хоол ундны хэрэгцээг хангахыг Сирийн Засгийн Газраас шаардсан хэвээр байна.

