АНУ-ын Калифорн мужид нэгэн сонирхолтой ресторан нээгджээ. “Magic
Restroom” рестораны бүх эд хогшил нь
бие засах суултуурыг илэрхийлжээ. Аяга таваг, сандал, ширээ, хана зэрэг нь бүгд
угаалгын өрөөний суултуурыг дүрсэлсэн байна. Үйлчлүүлэгчид цэснээс дуртай
хоолоо захиалахдаа, суултууран хэлбэртэй сандал дээр суувал илүү тухтай байх болно гэж зохион бүтээгчид нь бодож байгаа юм. Аяган дотроо хүртэл суултуурын
зурагтай байгаа нь хоолны сонголтоо зөв хийхийг үйлчлүүлэгчид зөвлөж байгаа
гэнэ. Энэ ресторанд зочилсон хүн хоол сонгохоос илүүтэй өрөөний загварыг гайхах нь цөөнгүй.