
“Хөөрхөн хүүхэн”, “Жентлемэн” зэрэг киногоороо үзэгчдийн танил болсон Холливудын жүжигчин Ричард Гир өөрийн фото зургийн үзэсгэлэнгээ Мексикт гаргажээ. Уг үзэсгэлэнд жүжигчний Монголын нутгаар болон Төвдийн Гималайн уулсаар аялсан фото зургууд тавигдаж байгаа юм байна. Монголын эртний нийслэл Хархорин хот зэрэг түүхэн дурсгалт газрууд болон ахуй, амьдралыг харуулсан зургууд уг үзэсгэлэнд дэлгэгдэж байгаа аж.

