Японы нийслэл хотын ойролцоо хүчтэй хуй салхи гарлаа. Үүний улмаас 13 хүн нас барж, 50 гаруй хүн сураггүй алга болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь Токиогийн өмнөд хэсгээс 120 км зайтай газарт орших арал ажээ. Хуй салхи Японы Токио хотын өмнөд хэсэгт үер болж, хөрсний гулсалт болсоноос үүдэлтэй гэнэ. Хүчтэй салхины улмаас олон байшин барилга эвдэрч, оршин суугчид нь алга болсон байна. Энэхүү аймшигт гамшгийн дараагаар Токиод бүх нислэгийг цуцалж, сургуулиудыг хаан, нийтийн тээврийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Японы цаг уурын албанаас хуй салхины хүч сүүлийн 10 жилийнхээс хамгийн их байсан гэдгийг тэмдэглэсэн байна.