Австралид хөл нь шархадсан имж гүйсээр байгаад онгоцны буудал дээр ирсэн сонин тохиолдол гарчээ. Австралийн өмнөд хэсэгт амьдардаг энэ саарал имж зэрлэг байгалиасаа тасарч, хотод орж ирэхдээ дэлгүүр хоршоогоор “тэнэж” оршин суугчдыг ихэд балмагдуулсан байна. Гэхдээ азаар, Сайрус нэртэй энэ имжид сайн санаатай хүмүүс тусалж, шархыг нь эдгээж өгсөн гэнэ.
Ер нь, онгоцны буудал дээр имж орж ирэх нь хэвийн үзэгдэл болоод байгаа бөгөөд зарим нь гарман дээр гэнэт гарч ирэн машинд дайруулах явдал ихсэж байгааг цагдаа нар хэлсэн байна. Сайрус ч мөн машинд мөргүүлж хөлөө гэмтээсэн байх гэж амьтан хамгаалагчид таамаглаж байгаа юм. Одоо имжийг амьтан хамгаалах төвд аваачжээ.

