Дэлхийн уул уурхайн салбарын шилдгүүдийн нэг болох “Рио Тинто” компанийн төлөөлөгчид Монголын талтай хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа талаар Хятадын Синьхуа агентлагт дурджээ. Хэлэлцээрийн туршид, хоёр талууд төслийн үр ашиг гарна гэж найдаж байгаагаа илэрхийлээд, Рио Тинто компанийн талаас санал болгосон санхүүгийн төсөл дээр гол зөрчилдөөн үүссэн тухай нийтлэсэн байна. Рио Тинтогийн талаас Монголын Засгийн Газраас гаргасан үнийн саналыг батлах эсэхээ шийдэх юм. Тэгвэл Монголын талаас хэзээ ч шууд хариу үзүүлж байгаагүй. Харин Рио Тинтогийн талаас 4 тэрбум долларын санхүүгийн багцыг санал болгож байгаа талаар Синьхуа агентлагт дурдсан байна. Монголын эдийн засгийн байдал таагүй байгаа өнөө үед гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах сонирхолтой байгаа тухай бичжээ.