"Maplecroft" фирмээс хүүхдийн хөдөлмөрийг хамгийн ихээр мөлжиж байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ. Нийт 197 оронд энэ судалгааг явуулсан бөгөөд жил бүр хүнд хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо нэмэгдсээр байгааг мэдээлсэн байна. 2012 онд дэлхий даяар хүнд хөдөлмөр эрхлэдэг хүүхдийн тоо 85 сая байсан бол энэ жил 115 сая болж өсчээ.
Хүүхдийн хөдөлмөрийг хамгийн их мөлждөг орноор Эритрея улсыг нэрлэжээ. Үүний дараа Сомали, Конго, Мяньмар, Судан, Афганистан, Пакистан, Зимбабве, Иемен, Бурунди, Нигериа зэрэг улсууд оржээ. Харин манай хөрш Хятад улс эдгээрийн дараа хамгийн эрсдэлтэй оронд тооцогдсон байна. Учир нь Хятад өнгөрсөн жил 53 дугаарт бичигдэж байсан бол жилийн дараа 20-р байрт оржээ. Албан бус мэдээллээр Хятадад орон нутгийн үйлдвэрт 100 мянган насанд хүрээгүй хүүхэд ажилладаг гэсэн тоо байдаг аж.

Сэтгэгдэл (1)