
АНУ-ын сенат улс орноо эрсдэлд оруулахаас өмнө өрийн дарамтыг багасгасанаар, төсвийн төслөө батлах хэрэгтэй гэж үзлээ. Тус улсын өрийн хэмжээ 16,7 их наяд долларт хүрээд байгаа юм. Хоёрдугаар сарын 7-ныг хүртэл эрх баригчид эрдэнэсийн зээлийн хугацааг сунгаж, төсвийн гацаанаас ангижрахыг хүсч байгаа. Өрийн дарамт нь Сенатын гишүүдийг төсвийн асуудлаар удтал хэлэлцэхэд хүргэсэн. Өчигдөр болсон санал хураалтын дараа, ерөнхийлөгч Барак Обама, Цагаан ордонд “Америкчуудын итгэлийг дахин олохын тулд хийх ажил их байна” хэмээн ярьсан байна. Төсвөө батлахаас өмнө эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай байгаа гэдгийг сенатын танхимын гишүүд хүлээн зөвшөөрч, санал нэгдлээ.