АНУ-ын Калифорн мужийн өмнөд эргээс 5,5 метр урттай аварга том загас олджээ. Тус арлын оршин суугч Санта хэмээх эмэгтэй уг аварга амьтныг усан доор хөвж байхыг хараад ихэд балмагдсан гэнэ. Тэрээр ойр орчимд явж байсан 15 хүний тусламжтайгаар загасыг уснаас гаргасан байна. Судлаачид уг загасыг байгалийн гамшгийн улмаас үхсэн гэж таамаглажээ.

