Лас Вегаст болсон нэгэн шоуны үеэр “Хэн гэдсэн дээр хамгийн олон тарвас хагалж чадах вэ? гэдэг тэмцээн болжээ. Гэдсэн дээрээ тарваснуудыг тавиад 1 минутын дотор хагалж дуусгах ёстой. Одоогийн байдлаар Син Боди хэмээх нэгэн эр 27 ширхэг тарвас хагалж дээд амжилт тогтоосон байдаг байна. Энэ үзүүлбэр нь хүний гэдсэн дээр сэлмээр тарвас цавчдагаараа маш аюултай юм. Тэмцээний гол зарчим нь тарваснууд яг тэнцүү 2 хэсэг болж хуваагдах ёстой. Үүнийг хийхэд үзүүлбэр үзүүлэгч хос бие биенийгээ маш сайн ойлгож, анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай гэнэ.
