Австралид амьдардаг Гари хэмээх энэхүү ямааг өнгөрсөн оны 8-р сарын 22-нд Сидней хотын Орчин үеийн музейн гаднах талбайн цэцгийг идсэнийх нь төлөө цагдаа баривчилсан юм. Түүний эзэн Жим Дезарнауйл 440 австрали долларын торгууль төлсөн боловч орон нутгийн шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, Гариг сулласан байна. Гари бол сургуультай ямаа бөгөөд эзэн нь хошин үзүүлбэр үзүүлдэг байна. Ямааны Эзэн Жим нь түүнд ногоо идүүлэх зорилгоор авч ирээгүй гэж үзсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ямааны өмгөөлөгч Паул Маккир, ямааг буруутгах үндэс байхгүй, энэ бол ямаанд биш, хүнд хамаатай үйлдэл гэж хэлсэн байна.

