
Дэлхий дээр 10 аав тутмын нэг нь ажилдаа явах зуураа хүүхдүүдээ асардаг гэсэн нэгэн сонирхолтой судалгааг эрдэмтэд гаргажээ. Түүвэрчилсэн судалгаагаар гэр бүлээ авч явдаг 227 мянган эцэг байсан бөгөөд энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 19 мянгаар өссөн үзүүлэлт юм. Шинжээчдийн үзэж байгаагаар эрэгтэй хүн ажлаасаа завсардаж, гэртээ сууснаар шинэ ажилд орох боломж нь багасах боловч гэр бүлийн хосууд 2-уулаа өндөр цалинтай тохиолдолд санхүүгийн ямар нэгэн бэрхшээл гардаггүй гэнэ. АНУ-д гэхэд гэртээ сууснаас эдийн засгийн идэвхгүй байдалд байгаа 2,3 сая хүн байгааг үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд дурджээ. Гэртээ суудаг эрчүүдийн тоо нэмэгдэж байгаа ч эрчүүд гэр бүл доторх байр сууриа алдах нь ховор байдаг гэж үзэж байгаа юм.