
Швейцарын
Женев хотноо эхлэсэн Иран ба дэлхийн зургаан том орны Тегераны цөмийн
асуудлаарх хэлэлцээр өндөрлөлөө. Талууд Иран улс цөмийн асуудлаар хэлэлцээр
хийх хэрэгтэй гэсэн анхны санал дээр нэгдсэн байр сууринд хүрсэн байна. Женевт
болсон хэлэлцээр “хүлээлттэй” болж өнгөрлөө хэмээн уулзалтын төгсгөлд
тэмдэглэжээ. Уулзалтын төгсгөлийн хэлэлцүүлэг цөмийн энергийг энх тайванч
аргаар зарцуулж, байгалийн нөөцийг сэргээх хүсэлтэй байгаа талаарх Иран улсын
санал дээр төвлөрсөн байна. Ингээд Ираны гадаад хэргийн сайд Жавад Зарифын
хэлсэнээр энэ талаар хэвлэлийнхэнээс далд ярилцахаар тогтжээ. Энэхүү хэлэлцүүлэг
ирэх 11 сарын 7, 8-ны өдрүүдэд товлогджээ.