Орчин үед хуримын даашинз сонгоно гэдэг нь цаг зав шаардсан ажил болж хувираад байгаа. Тэгвэл Люси Поповик нэртэй 31 настай бүсгүй ээж, эмээгийнхээ өмсөж байсан хуримын даашинзаар гоёхоор шийдсэн байна. Гурван үеэрээ өмсөж байгаа энэхүү даашинз 61 жилийн настай юм байна. Люси бүсгүй “миний эмээ, өвөө хоёр гэрлээд урт удаан, жаргалтай амьдарч байна. Тийм ч учраас би өөрийгөө аз жаргалтай байх болно гэж итгэсэн” хэмэн ярьжээ. Удаан хадгалсан учраас даашинзаа алимны цуугаар цайруулсан гэнэ.



