80 гаруй жил хамтдаа амьдарсан Прагвай улсын хосыг шашны ёсоор хуримаа хийхийг үр хүүхдүүд нь үргэлж хүсдэг байжээ. Тэднийг хамтдаа амьдарсан энэ он жилүүдэд АНУ-д 12 ерөнхийлөгч солигдож, дэлхийн дайн дэгдэж, Берлиний хана нуржээ. 103 настай Жош Мануэл Риэлла, 99 настай Мартина Лрпез нар 50 гаруй ач, зээ, 50 гаруй гучтай юм байна. Гэхдээ хосууд анх 49 жил хамт амьдрсаныхаа дараа гэрлэж байсан бөгөөд энэ удаа шашны ёсоор хуримаа хийж байгаа гэнэ.

