НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Женев хотноо Сирийн асуудлаарх хоёрдугаар бага хурлыг зарлан хуралдуулах гэж байна. Ноён Бан энэ хурлыг ирэх 11-р сарын дундуур Швейцарийн Женев хотноо зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ажээ. Бага хуралд оролцогч талуудыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга өөрөө сонгох юм. Өмнө нь 2012 оны зургадугаар сарын сүүлээр болсон бага хурлын адилаар Сирийн сөргөлдөгч талуудын хоорондох тулааныг болиулах, Сирийн дотоодод харилцан ойлголцлыг эхлүүлэх асуудлаар хэлэлцэхээр болжээ. Энэ хэлэлцээрт Сирийн ойрын түнш Иран улсын оролцоо чухал байгаа гэж Синьхуа агентлагт мэдээлсэн байна.

