Өчигдөр Сирийн армийн ахлах генерал тус улсын зүүн мужид албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн талаар “SANA news” агентлаг мэдээлсэн байна.

Өчигдөр Сирийн армийн ахлах генерал тус улсын зүүн мужид албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн талаар “SANA news” агентлаг мэдээлсэн байна. Генарал Жамэ, Дер Ал-Жур муж дахь террорист байгууллагын дайралтанд өртсөн гэж мэдэгдэж байгаа юм. Тус улсын телевизээр генералын үхлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа гэнэ. Тэрээр Дер Ал-Жур дүүрэгт, Засгийн газар ба Нусрагийн дайчдын хооронд болсон тулааны үеэр амиа алдсан байна. Сирийн хямралын улмаас олон шилдэг дайчин амь үрэгдсэн бөгөөд дайныг зогсоох тохиролцоонд хүрч, бодлогоор шийдвэрлэх ямар ч алхам хийхгүй байгаа юм.