
Эрдэмтэд эртний хүний шинэ төрөл зүйлийг илрүүлжээ. Судлаачид одоогоос 2 сая жилийн өмнөөс хоёр хөл дээрээ алхдаг эртний хүний зарим төрөл зүйлүүд байсан, тэдгээр нь хувьсаж одоогийн төрхөө олсон гэж үздэг. Тэд Африк, Евроазиас олдсон эртний хүний төрөл зүйлүүдийг онцгойлон авч үздэг байжээ. Тэгвэл судалгааны багийнхан Жеоржиа мужийн Дманист эртний хүний бүтэн чулуужсан үлдэгдэл олжээ. Энэ нь жижиг тархитай, том шүдтэй, өргөн царайтай, Homo habilis-тай төстэй төрхтэй байсан боловч тархины бүтэц нь Homo erectus хүнийх шиг байсан гэнэ. 1,8 сая жилийн настай энэхүү араг яс нь дэлхий дээрх эртний хүний хамгийн сайн хадгалагдаж үлдсэн олдвор юм. Дээрх олдворыг үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд эртний хүний бас нэгэн төрөл байх магадлалтай гэж үзэж байна.




Сэтгэгдэл (2)