Өмнөд Солонгосын рэппер PSY “Gangnam Style” дуугаараа дэлхийг байлдан дагуулж байсан. Тэгвэл Өмнөд Солонгосчууд саяхан “Gangnam Style” нэртэй жуулчдад зориулсан цагдаагийн хэсгийг байгуулжээ. Сөүл хотын захиргаанаас тус цагдаагийн албыг нийслэл хотод зорчиж байгаа жуулчдад зориулан үүсгэж байгаа юм. Эдгээр цагдаа нар Сөүл хотын жуулчид ихээр зорчдог дүүргүүдэд ажиллах ажээ. PSY дээрх хит дууг дуулсанаас хойш дэлхийн нийт 70 гаруй оронд уригдаж, зугаалсан байна. Тийм учраас түүний нэрэмжит цагдаагийн хэсэг нь жуулчдыг татах болно гэж хотын захиргаа үзжээ.



