
Дуудлагын дагуу 63 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч Б.Өлзийсайханаар ахлуулсан хоёр дугаар салаа очиж ажиллажээ. Тус байрны коридор, лампиран тааз болон цахилгааны утас шатаж байсныг аврагчид 45 минут ажиллаж унтраассан байна.
Аврагчид шатаж байсан байрнаас 10 айлын 21 иргэнийг гаргаж амь насыг нь аварчээ. Одоогоор НОБГ-ын жижүүрийн байцаагч, дэд хурандаа Д.Ганболд, Дүүргийн цагдаагийн I хэлтсийн цагдаагийн дэслэгч Ц.Отгоннямаар ахлуулсан бүрэлдэхүүн галын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.