
АНУ-ын тагнуулын албаны ажилтан байсан Эдуард Сноуден “The New York Times” сонины сэтгүүлчтэй ярилцахдаа, Хонг Конгт байх үедээ бүх нууц материалуудаа сэтгүүлчдэд өгсөн гэж ярьжээ. Сноуден ОХУ-д нууц материалуудынхаа хуулбарыг аваачиж өгөөгүй, учир нь олон нийтийн сонирхолд үйчлэхгүй гэж үзэж байгаагаа ярьжээ. Мөн тэрээр Хонконгт байхдаа нууц баримтуудыг Хятадын тагнуулчдаас хамгаалахыг хүссэн гэнэ. Тиймээс бичиг баримтуудыг Орос, Хятадын алинд нь ч өгөөгүй гэжээ. Түүний олон нийтэд дэлгэсэн материалд АНУ-ын тагнуулын алба иргэдийн гар утас, интернэт шуудангийн мэдээллийг хэрхэн тагнаж байгаа тухай мэдээллүүд багтсан байжээ. Тэрээр энэ нууцыг олон нийтэд ил болгох нь иргэдэд ашигтай гэж мэдэгдсэн юм. Одоогоор Сноуденыг ОХУ-д нэг жил орогнохыг зөвшөөрөөд байгаа.