
Дэлхий дээр үйлдэгдэж байгаа цахим халдлагуудын гуравны нэг нь Хятадад болдог талаар “Аками” Технологийн сэтгүүлд нийтэлжээ. Өнгөрсөн оны 7-9 сард хийсэн судлагаанаас харахад нийт халдлагын 33 хувь Хятадаас үүсэлтэй байсан бөгөөд харин АНУ 13 хувийг эзэлжээ. Дараагийн байранд Орос, Хятад Тайван зэрэг улсууд оржээ. Мөн нийт халдлагын 5-аас доошгүй хувийг интернэт компаниуд үйлдэж байгааг тогтоосон байна. Тагнуулын байгууллагаас авсан мэдээллээр компьютерийн нийт мэдээллийн санг Хятадууд нийтлэг ашигладаг гэнэ. 2010 онд Гүгли компани Хятад улсыг бусад компанийн сүлжээнд халдаж байна гэж шүүмжилж байжээ. Хятадуудын үйлдсэн халдлагын дийлэнх нь Майкрософт компанийн оруулсан мэдээллийн санд төвлөрч байсан тухай Блүмбүргийн судлаач Дэвид Бэлсон нийтэлсэн байна.