
Нийслэлийн Багануур дүүрэгт А-JET авиа компанийн МИ-8 нисдэг тэрэг унаж, осолдсон талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас тодрууллаа. Албаны эх сурвалж тус байгууллагад одоогоор нисдэг тэрэг осолдсон тухай ямар нэг мэдээлэл ирээгүй байгаа гэлээ.