
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Уг хуралд улсын яллагч Ш.Баярбилэг болон өмгөөлөгч И.Сосорбарам, Л.Баттогтох нар оролцсон юм. Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Өлзийсайханы хүсэлтээр сэтгүүлчдийг оролцуулалгүй хаалттай болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл шүүх хуралдаан өндөрлөж Чингэлтэй дүүргийн шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж, П.Өлзийсайханыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)