Францын Парис хотод таксины жолоочоор ажилладаг байсан 17 настай охин нэрт эрдэмтэн Альбэрт Эйнштейнээс өндөр IQ-тай гэнэ. “Mensa” сорилоор Лаурэн Марби охин 161 оноос авчээ. Энэ шалгалтыг жил бүр зохион явуулдаг бөгөөд залуу, үзэсгэлэнтэй охин ийм ухаантай байгааг францчууд бахархан ярьж байна. Сонирхолтой нь охин уг шалгалтын талаар ямар ч ойлголтгүй байсан бөгөөд оролцохыг ээж нь ятгасан гэнэ.


Сэтгэгдэл (1)