
Багануур дүүрэгт актлагдсан МИ-8 нисдэг тэрэг осолдсон гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар албан бус эх сурвалжаас тодруулахад нисдэг тэргэнд зорчиж байсан нэг хүний биеийн байдал тааруу байгаа аж. Ослын шалтгааныг уг нисдэг тэрэгний ашиглалтын хугацаа дууссан байсантай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Гэсэн ч албаны эх сурвалжууд энэ мэдээллийг батлахгүй байгаа юм. Ямартаа ч хамгийн сүүлийн мэдээллээр ИНЕГ-аас уг ослын талаар тодруулахаар баг гаргасан байна.
Сэтгэгдэл (1)