
Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, 7-9 градус дулаан байна.